соёлын тухай

2011-04-14 17:26
Соёл бол хүний салашгүй чанар мөн.
Эрх чөлөө ч мөн адил хүний салашгүй чанар мөн.
Энэ 2 ойлголт өөр өөр утгатай. Нэг нь л байж болмоор.

Би аливааг ойлгохдоо бие хүний түвшинд илүү анхаардаг. Учир нь улс үндэстэн, эх орон, ард түмэн, хүн төрөлхтөн гэж яригддаг ойлголтууд бүгд бие хүнээс л бий болдог.
“Лев Толстой - өөрийн хийж чадах зүйлийг бусдад бүү даатга. Хүн бүхэн үүднийхээ өмнөх талбайг шүүрдчихэж байвал бүх гудамж цэвэрхэн болно.”

Соёл гэдэг бол бие хүн өөртөө байхгүй зан ааш, дүр төрөхийг зохиомолоор бий болгох жүжиглэх ур чадвар юм. Ямар орчинд яаж жүжиглэснээрээ соёлтой харагддаг. Иймээс эрх чөлөөг өөрөөр хэлбэл хүн бүр өөрийнхөөрөө байх боломжийг нь хааж байдаг. Соёл хөгжих тусам хүн тухайн хэв маяг загварт улам баригддаг.  Нийгэм, соёл, бие хүн хоорондоо харилцан хамааралтай учир нийгэм ч мөн бие хүнийг тийм байхыг шаарддаг нь ойлгомжтой. Бие хүмүүсийн соёл нийгмийг бий болгодог болохоор тэр билээ.

Соёлыг үгүйсгэдэг зарим нэг хандлагуудын талаар авч үзвэл Францын философич Ж.Ж.Руссо тэр соёл ба иргэншлээр эвдэгдээгүй хүн бол ямагт бусдаас илүү дээгүүр байдаг гэсэн санааг гаргаж, “байгальдаа эргэж очицгооё” гэсэн лоозонг дэвшүүлж байжээ. Германы Философич Ф.Ницше арай өөр утгаар соёлын асуудалд шүүмжлэлтэй ханджээ. Тэр тухайн үеийнхээ өрнө дахины урлагийг шүүмжилж орчин үеийн соёл урлагт шинжлэх ухаан техник ноёрхлоо тогтоосноор урлаг үгүй боллоо гэж үзсэн байна. XX зууны эхээр Австрийн сэтгэл зүйч З.Фрейд хүний амьдрал, үйл ажиллагааг 2 үндсэн шугамаэар л харах хэрэгтэй. 1 дэхь шугам нь эр, эмийн харьцаа, 2дахь шугам нь үхэл гэж үзсэн байна. З.Фрейдийн үзлээр соёл бол хүмүүсийг тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй гэж байнга хориглолж байдаг учир эр эмийн харилцааны ариун ёсонд цаг ямагт төвөг учруулж байдаг. Иймээс соёлыг хүлээж авч шүтэж болохгүй гэсэн хурц шүүмжлэл гаргасан байна.

Бердяевын үзэл, онол соёлын хандлагад

Н.А Бердяевын /1874-1948/ зохиолд хүний уг язгуурын, сайлшгүй чанар болох эрх чөлөөний биелэл гэж ойлгогддог соёлын туурвилын ээдрээг нээн харуулснаараа юуны өмнө соёл судлалд ач холбогдолтой юм.

Хүний чөлөөт оюун санаа бол соёлыг бүтээгч мөн.

Бердяевын үзэлээр оюун санаа бол хүний рациональ бус үүтгэл бөгөөд тэр нь түүнийг зайлшгүй хязгаарын чанадад гаргаж хүнийг бодит ертөнцийн “чанад талд” тавьж байгаа юм байна. Үүний хамт оюун санаа нь яс махаар бүтээгдсэн, нийгмийн амьдралын хэв журамд багтсан хүнд хамаарна. Оюун санаа бол ухамсартай төсгүй, гэхдээ оюун санаагаар дамжин ухамсар бүтээгдэх бөгөөд мөн оюун санаагаар дамжин ухамсарын хилийг давна. Бердяевын үзэлээр оюун санаа бол эрх чөлөө бөгөөд тэгэхдээ оюун санаа, эрх чөлөө 2 эзэн биегүй биш тэдгээр нь бие хүнд бүхэлдээ хамаарах ажээ. Эзэн биегүй оюун санаа биш чухамхүү бие хүн бол бүтээл туурвилын жинхэнэ субьект, соёлыг жинхэнэ бүтээгч юм.
Хүнд буй оюун санаа нь бурханы хайрласан хишиг, харин оюун санаанд зуршмал эрх чөлөө бол бурханаас заяат төдийгүй, эрх чөлөө нь бурхан ертөнцийг бүтээсэн тэр эх үүсвэргүй оршин ахуйгаас өмнөх “юу ч бишид” оршино. Эрх чөлөө бол агуа их тодорхой бус зүйл, агуа их эрсдэл бөгөөд түүнд сайн үйлийн боломж, хүний төгсгөлгүй дэвжин дээшлэхийн үр ч бий, мөн муу үйлийн төгсгөлгүй уруудан унахын үр ч бий. Оюун санааны эрх чөлөө бол аливаа бүтээлч идэвхийн жинхэнэ эх сурвалж мөн. Эрх чөлөө нь ахуйн хязгаарлагч чөдөр тушаа, нөхцөлөөр хүлэгдээгүй, харин шинэ ахуйг бүтээх чадвартай билээ. “оюун санаа бол эрх чөлөө мөн, эрх чөлөө ч оршихуйн өмнөх гүнзгийрүү талийна. Эрх чөлөө нь ахуйг давамгайлах саахь ахуй бол загсмал эрх чөлөө юм. Иймээс учраас оюун санаа бол бүтээл, тэрхүү оюун санаа шинэ ахуйг бүтээдэг. Бүтээлч идэвхи, оюун санааны бүтээлч эрх чөлөө анхдагч. Гэхдээ оюун санаа бурханаас заяагдсан гэж үздэг.

Ингэхлээр бие хүн бол соёлын жинхэнэ субьект мөн.
Шпенглер зохиолд соёл бүтээгч хүний тухай асуудлыг тавиагүй ч харин өвөрмөц онцгой соёл /Соёлын амин сүнс/ түүнд тохирсон хүнийг хэрхэн төлөвшүүлэхийг сонирхож байжээ.
Бердяевын үзлээр бол чухамхүү бие хүн тэргүүн байранд гарч, чөлөөт бүтээлч бие хүн энд соёлоос дээгүүр тавигдсан байна. Ийм арга хандлага нь соёлын бүтээлийн дотор нь оршиж буй зөрчлийг, тухайлбал оюун санааны хязгааргүй чанар, түүнийг боож саатуулдаг соёлын бэлгэ тэмдгийн хэлбэрүүдийн хоорондох зөрчлийг олж харах боломж олгож байна. 
Мөн бердяевын нэг санаа нь оюун санааны бүтээлч эрмэлзлийг хязгаарлан доош нь чангаадаг тийм зүйл бол соёлын уг мөн чанарт байгаа юм. Соёл, түүний хэлбэр нь эрх чөлөөг боож саатуулсан, албадсан байдлаар бие хүний эсрэг байх нь цөөнгүй. Энэ нь дур зоргоор, эрх дураараа аашлах аюулаас сэргийлэх талтай боловч чухам энд л бүтээлч эрх чөлөөг ихээхэн хязгаарлах хор хөнөөл байгаа билээ. Бердяевын хувьд хүнийг тодорхойлж буй соёлын хэлбэр нь хүний хувийн оюун санааны “загсмал эрх чөлөө” л гэсэн үг энэ бол амин хувийн бүтээлийн хүнээс салгагдсан үр дүн болохоос биш, ямар нэгэн эзэн биегүй ертөнцийн оюун ухааны илэрхийлэл биш.
Бердяев бичсэн нь : соёлын бүх ололт бэлэг тэмдгийн чанартай болохоос биш реалист чанартай биш. Соёл бол амьдралын чиг үнэний... амьдралын гоо сайхны ... амьдралын тэнгэрлэг чанарын хэрэгжилт биежилт биш, соёл чин үнэнийг танин мэдэхүйд, философийн болон шинжлэх ухааны ном бичигт..., гоо сайхныг шүлгийн ном, зураг, хүн чулуу, уран барилгын хөшөө дурсгал, концерт, театрын үзүүлбэрт, тэнгэрлэг зүйлийг гагцхүү тахилага шашны бэлгэдэлд л илэрхийлж хэрэгжүүлдэг. Соёлд бүтээлч үйл доош чангаагдаж хүндэрч байна. Шинэ амьдрал зөвхөн хөрөг зураг, бэлгэ тэмдэгт тусгагдаж байна.
Соёл иргэншил 2-ын харилцааны тухай өгүүлсэн нэг зүйлдээ “амьдралд тэмүүлсэн” нөр шаргуу, прагматик хар муйхар хүсэл зоригийг бодвол “Соёлд тэмүүлсэн хүсэл” аугаа их ач холбогдолтой тухай бичжээ.
1931 онд түүний үзэлд шинэлэг санаа гарч ирсэн нь “Оюун санаагаар төрсөн техник нь амьдралыг материалжуулж байна, тэгэхдээ тэр текник оюун санааг эрх чөлөөтэй болгоход ч бас тус дөхөм болж болох юм”.

Жинжэнэ сэтгэгч хүн бол төгсгөлгүй асуудалын шинэ шинэ талыг нээхдээ хялбарчилсан шийдлийг эрж хайдаггүй, өөрийн үзлийг улам нарийн оновчтой болгоход хэзээд бэлэн байдаг. Чухам л энэ үзэл нь түүний төдийгүй үүнтэй санал нийлдэг цөөхөн хэдхэн гайхамшигт эрдэмтэд хүн төрөлхтөний баримталж ирсэн, олсон шинжлэх ухаан болон философийн хандлагийг бий болгодог байх. Энэ бол жинхэнэ бүтээлч оюун санаа мөнөөс мөн.

Сорокины соёлын тухай цогц ойлголт

АНУ-д цагаачлан сууж насныхаа ихэнх хэсгийг тэнд өнгөрөөсөн, Оросын социологч, соёл судлаач Питирим Александоривч Сорокин /1899 – 1968/ соёлын өвөрмөц үзэл баримтлалыг хөгжүүлсэн хүн билээ. П.А. Сорокины үзэл баримтлал арга зүйн хувьд О.Шпенглер, А. Тойнби нарын соёл түүхийн хэв маягийн тухай сургаальтай төстэй юм.
Гэхдээ соёл түүхийн хэв маягийн тухай П.А. Сорокины онол О.Шпенглер, А. Тойнби нарын онолоос зарчмийн хувьд ямар ялгаатай. Учир нь Сорокин нийгмийн хөгжилд дэвшил гарна гэж үздэг байв. Тэрбээр одоо үед Өрнөдийн соёлд гүнзгий хямрал тохиолдоод байна гэж үзэхдээ уг хямралыг “Европын уруудалт” гэж нэрлээгүй харин бүх хүн төрөлхтөнийг нэгтгэсэн одоо төлөвшин буй шинэ иргэншил бүрэлдэхэд зайлшгүй байх нэг үе шат гэж үнэлжэээ. Сорокин өөрийн арга зүйн чиглэлийн дагуу түүхэн үйл явцыг соёлын хөгжилийн үйл явц гэж төсөөлж байжээ. Сорокиныхоор соёл хамгийн өргөн утгаараа бол тухайн нийгмийн хөгжлийнхөө аль нэг шатанд бүтээсэн буюу хүлээн зөвшөөрсөн бүхний цогцлол юм. Энэхүү хөгжлийн явцад нийгэм: танин мэдэхүйн, шашны, ёс зүйн, гоо зүйн, хууль зүйн гэх зэрэг соёлын янз бүрийн тогтолцоог бий болгодог. Илүү дээд зэргийн тогтолцоонд нэгдэх хандлага бол энэ бүх соёлын тогтолцооны гол чанар мөн. Ийм хандлага хөгжсөний үр дүнд соёлын дээд тогтолцоо бий болно. Сорокины хэлсэнээр соёлын дээд тогтолцоо бүр “өөрийн” гэсэн оюуны чанар, үнэний хийгээд мэдлэгийн тогтолцоотой, өөрийн философи, ертөнцийг үзэх үзэл, өөийн шашин, “ариун хутгийн” үлгэр загвартай, өөрийн эрх үүргийн төсөөлөл, өөрийн уран захиол, урлагын хэлбэртэй, өөрийн хууль цааз, зан суртахууны ёс зүйтэй, нийгмийн харилцааны зонхилох хэлбэр, өөрийн эдийн засгийн болон улс төрийн байгуулалтай, эцэст нь өвөрмөц оюуны бодол зан ааш бүхий өөрийн хэв шинжит бие хүнтэй байдаг ажээ.
Соёлын эдгээр дээд тогтолцоо нь зэрэгцэн  оршиж бүхий, хоорондоо ямар ч холбоогүй зүгээр нэг үзэгдлийн хутгамцаг биш бүх бүрэлдэхүүн хэсэг нь үндсэн нэгэн зарчим шингээсэн бөгөөд нэг гол үнэт чанарыг илэрхийлсэн нэгдэл буюу эсвэл бодгаль мөн. П.А. Сорокин зонхилох үнэт чанарын шинжээр нь соёлын бүх дээд тогтолцоог:
Идеациональ, Идеционалист, Мэдрэхүйн гэсэн 3 хэв маягт хуваасан.
Соёлын идеациональ тогтолцоо нь: цорын ганц бодит үнэт чанар болох Бурханы дээд мэдрэхүй, дээд оюун ухааны зарчимд суурилдаг байна. Сорокин соёлын ийм хэв маягт юуны өмнө дундад үеийн Европын соёлыг хамруулдаг. Түүний хэлсэнээр энэхүү соёлд зонхилох зан заншил, амьдралын ба сэтгэхүйн хэв дүр энэ бүхэн Бурхантай тогтсон эв нэгдлээ цорын ганц дээд зорилго болгон хадгалж мөн түүнчлэн мэдрэхүй ертөнц, түүний баялагт, баяр баясгалан, үнэт чанарт хандах өөийн сөрөг буюу эзэн биегүй харьцаагаа баримталсаар иржээ. Ийм хэв маягт МЭӨ VIII – VI зууны эцэс хүртэлх Энэтхэгийн Бярманы соёл, Буддагийн, Лаостын соёл, герегийн соёлыг хамруулах хэрэгтэй гэж Сорокин үзжээ.
Соёлын идеационалист тогтолцоог: Сорокин идеациональ ба мэдрэхүйн тогтолцооны завсарын тогтолцоо гэж үзсэн бөгөөд учир нь энэ соёлын зонхилох үнэт зүйл нь Тэнгэр ба Газрын аль алинд нь түшиглэдэг аж. Түүний үндсэн иш сэтгэмж нь объектив бодит чанар, зарим талаар хэт мэдрэмхий, зарим талаар жирийн мэдрэмхий байдаг бөгөөд тэрхүү бодит чанар нь хэт мэдрэх, хэт рациональ бас рациональ талыг, эцэст нь сенсор талыг хамаарч сайхь төгсгөлгүй олон янз байдлын нэгдэл болдог гэсэн санаа юм. Соёлын энэхүү хэв маягт П. Сорокин XIII – XIV зууны баруун Европын соёлыг, түүнчлэн МЭӨ V – IV зууны эртний герегийн соёлыг хамааруулсан байна.
Мэдрэхүйн тогтолцоо: Сорокин соёлын орчин үеийн хэв маягийг мэдрэхүйн соёл гэж нэрлэдэг. Энэ соёл объектив  үнэн байдал, түүний утга санаа мэдрэхүйн шинжтэй гэсэн зонхилох зарчимд үндэслэн түүнийг тойрон нэгдэж байгаа ажээ. “Бид мэдрэх эрхтэнээрээ дамжуулан үзэж, сонсож, хүртэж, ухаарч байгаа тэр зүйл л бодитой бөгөөд утга санаа бүхий юм. Энэхүү мэдэрсэн бодит байдлын гадна нэг бол юу ч байгүй эсвэл бидний мэдрэн хүртэж чадахгүй нэг юм байна гэвч энэ бол бодит биш байхгүйн эквивалент юм”. Мэдрэхүйн соёл XVI зуунд төлөвшиж эхлээд улмаар XX зууны дундуур оргилдоо хүрчээ. Энэ соёл нь шашин, ёс суртахуунаас, идеациональ соёлын бусад үнэт зүйлээс ангижрах гэж эрмэлздэг. Түүний үнэь зүйлс бодит хорвоо ертөнцөд өдөр тутмын амьдралын эргэн тойронд хуралдсан байна. Түүний баатарууд гэвэл фермер, ажилчид, гэрийн эзэгтэй нар тэр ч байтугай гэмт хэрэгтэн, галзуу солиотой хүмүүс гэнэ. Одоогтйн мэдрэхүйн соёл уруудаж мөхөх тавилантай учир нь энэ соёл бүх үнэт зүйлийг харьцангуй шинжтэй болгож хүнийг доройтуулж буйн гэм буруутан юм гэж Сорокин үзжээ. Соёлын энэхүү хэв маяг зайлшгүй сөнөнө гэж үзсэнээс болоод хүн төрөлхтний бүх соёл дуусгавар болно гэж үзэж огт болохгүй. “Соёлын аль ч хэлбэр өөрийн боломжоор хязгааргүй биш, ямагт хязгаартай. Тийм биш бол нэг соёлын хэд хэдэн хэлбэр биш, харин бүх хэлбэрийг багтаасан нэгдмэл, үнэмлэхүй соёл байх байсан. Бүтээн байгуулах хүч шавхагдаж, хязгаарлагдмал боломж нь бодижсон үед зонхилох соёл болон нийгэм нэг бол бүтээх чадваргүй үхээнц болдог, эсвэл бүтээн туурвих боломж, үнэт чанарыг нээж өгөх шинэ хэлбэрээр өөрчлөгддөг. “Бүтээх чадамжаа хадгалсан аугаа их соёл бүгдээрээ яг тэгж өөрчлөгдсөн билээ. Нөгөөтэйгүүр хэлбэрээ өөрчлөөгүй, уламжлах шинэ аргаа олоогүй соёл, нийгмүүд тогтонги, үхээнц өгөөжгүй болсон.” гэдэг дээр мөнөөх дүгнэлт үндэслэсэн байна.
                                     Хүн амьд байгаа цагт соёл сөнөхгүй. П.А.Сорокин 

Дүнэлт

Дээр соёл судлалын шинжлэх ухаанд томоохон байр суурь эзэлдэг 2 хүний үзэл баримтлалтай танилцлаа. Хоёулаа л соёлыг бие хүн бүтээдэг тухай өөрсдийн онолыг бий болгожээ. Энэ 2-ын үзлийг нэгтгэж ойлгох нь миний хувьд ач холбогдолтой төдийгүй, логик дэс дараалалтай мэт санагдана.  Соёлыг бие хүний бүтээлч, чөлөөт оюун санаа бий болгодог бөгөөд тэр нь соёлын үнэт чанар, үнэт зүйл байна.
Бердяевын хэлсэнчлэн нь “Оюун санаагаар төрсөн техник нь амьдралыг материалжуулж байна, тэгэхдээ тэр текник оюун санааг эрх чөлөөтэй болгоход ч бас тус дөхөм болж болох юм”.  Гэсэн нь:
Техникийг хийхийн хувьд хийх болсон”. Техникийг бүтээж байгаа Инженерийн үйл ажиллагаа хямралд орж хүн төрөлхтнийг сүйрлийн ирмэгт авчирч байна гэж зарим судлаачид нотолж байна. Тухайлбал, дэлхийн атмосферын битүүмжит байдал алдагдаж, 500 жилийн өмнөх ой модны нөөцийн 4-ний 2-ыг устгаж, дэлхийг 2 дахин устгаж чадах цөмийн эрчим хүчийг бий болгож, цөмийн туршилтаас гарсан хог хаягдлаар дүүрч үүний улмаас хүн болон зарим амьтад мутант шинжтэй болж, дэлхийн цаг уур дулаарч экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Ийнхүү дэлхийн мөхлийг бид өөрсдөө ойртуулж байгаа бус уу? гэвч бид гутрангуй байж болохгүй! Яагаад гэвэл хүн төрөлхтөнд өмнөх алдаагаа засах оюун ухааны чадвар байгаа тул дээрх бүх “нүгэл”-ээ өөрсдөө арилгаж чадах ёс зүй байдаг гэж Вернадский Коэволюцийн онол гаргаж ирж Техникийг бүтээхэд хүн, нийгмийн эрх ашгийг нэгдүгээрт тавиж теникийн гуманизацийг инженерийн үйл ажиллагаанд оруулжээ.”/ үүнийг санагдуулна.

Мөн эрх зүйн философийн үүднээс эрх чөлөө гэдгийг тайлбарлавал дур зоргоороо аашлахын нэр огтхонч биш юм. Эрх чөлөө нь эрхээ хэрэгжүүлж байгаа боломж юм. Чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг сана. Тэгж байж л чи эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Энэ бол хүн төрөлхтөний эсэн мэнд амьдрах хууль.

Соёл бол утга санааны биелэл юм. Утга санаа нь хүн бүрт өөр өөр ойлгогдог. Энэ бол соёлын эрх чөлөө. Соёлын эрх чөлөө хязгааргүй өөрт чинь байгаа сонирхол соёлын эрх чөлөөний биелэл болж байгаа хэрэг билээ. Сорокин үүнийг “Соёлын аль ч хэлбэр өөрийн боломжоор хязгааргүй биш, ямагт хязгаартай. Тийм биш бол нэг соёлын хэд хэдэн хэлбэр биш, харин бүх хэлбэрийг багтаасан нэгдмэл, үнэмлэхүй соёл байх байсан.” гэж тайлбарлажээ.


Ангилал : хичээл | Нийтэлсэн : ganuk | Уншсан (3898) | Өмнөх бичлэг |

Сэтгэгдэл

  1. hulan :
    2014-10-03 10:17

    Ойлгомжтой юмааа баярлалааа

  2. bathuu :
    2014-03-10 18:26

    goe lekts bn ooo copy hiisend soryy kk

  3. solongo :
    2013-05-16 18:00

    uneher goe lekts bn amjilt hvsie

  4. solongo :
    2013-05-16 17:39

    yamar goe gehere iim bdag bnaa nadad taalagdaj bn amjilt husie

  5. solongo :
    2013-05-16 17:30

    yamar goe gehere iim bdag bnaa nadad taalagdaj bn amjilt husie

  6. solongo :
    2013-05-16 17:29

    yamar goe gehere iim bdag bnaa nadad taalagdaj bn amjilt husie

  7. шинээ :
    2012-11-21 22:25

    saihan lekts bna copy hisend sorry

  8. anujin :
    2012-05-06 23:11

    uneheer bayarlalaa copy hiisnd uuchlaarai

  9. LPE :
    2012-01-03 21:14

    uneheer bayarlalaa. amjilt shuu

  10. dt_zorigoo@yahoo.com :
    2011-10-17 17:54

    bayrlalaa saihan lekts bna...amjilt!!!

Сэтгэгдэлийн тоо : 10

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл